Нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулдаг нийтийн тээврийн компаниуд эхлэн ажил хаялт зарлаад байгаа. Үүсээд буй нөхцөл байдлаар өнөөдөр Нийслэлийн нийтийн тээврийн газар болон "Смарт карт" компанийн удирдлагууд, автобус компанийн захирлууд уулзаж санал, бодлоо солилцлоо. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн 21 аж ахуйн нэгжийн хувьд санхүүжилтгүй гэсэн шалтгаанаар үйлчилгээгээ зогсоосон гэдгээ хэлж байгаа. Тэгвэл тус компаниудын зүгээс нийслэлийн удирдлагууд хуралдаж санхүүжилтийг нь шийдсэний дараа үйлчилгээнд гарна гэж мэдэгдэж байна. Харин энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд 999 автобус зорчигчдод үйлчлэх ёстойгоос 430 нь үйлчилгээнд явж байна. Энэ нь автобус иргэдэд хүрэлцэхгүй байна гэсэн үг юм.
Харин Нийтийн тээврийн газраас Нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой тулгамдсан асуудлыг цэгцлэх, орлогыг бодитой, хяналттайгаар компаниудад хуваарилах саналыг нийслэлийн Тээврийн газраас боловсруулж, маргааш нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахаар товлосон гэж мэдэгдлээ.
Т.Энхэлээ