Хууль зүйн байнгын хорооны хурал зарлагдаад байна. Уг хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. Уг хуралдааны ирц бүрдэх эсэх нь тодорхойгүй байна. Хууль зүйн байнгын хороо өмнө нь хоёр ч удаа зарлагдсан бөгөөд хоёулаа ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдсон бөгөөд энэ удаа ч хойшлох магадлалтай байна.
Т.Энхэлээ