АН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржид хариуцлага тооцож, АН-ын бүлгийн дэд даргаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Өнгөрөгч даваа гарагийн бүлгийн ээлжит хуралдаанаар Хуульзүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед Д.Ганбат гишүүн бүлгийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан. Гэтэл ХЗБХ-ны хуралдааны үеэр Ш.Түвдэндорж гишүүн өөрийнхөө нэрийг бүлгийн даргад нэр дэвшүүлэн, Д.Ганбат гишүүнтэй өрсөлдөн, олонхийн саналыг авсан нь бүлгийн шийдвэрийн эсрэг үйлдэл болсон гэж АН-ын бүлэг үзжээ. Тиймээс түүнд АН-ын бүлэг хариуцлага тооцож, бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (4)