УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг М.Энхсайханд хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг илгээжээ. Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-аас томилогдсон Тавантолгой төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү үүргээ биелүүлэх явцдаа өмнө нь гарсан алдаануудыг “илрүүлсэн” бололтой.
Л.Эрдэнчимэг гишүүн албан бичигтээ “Монгол Улсын сайд М.Энхсайхан болон түүний ажлын хэсгийн боловсруулсан гэх Тавантолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болох дагалдах бусад гэрээний төсөл нь Монгол Улсын хууль тогтоомж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөмжийг илтэд зөрчсөн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх гэмт хэргийн шинж агуулсан гэж үзэж болохоор байна. Иймд Монгол улсын сайд М.Энхсайханд болон түүний ажлын хэсгийн гишүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцож, эргэн мэдэгдэхийг шаардаж байна” гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (16)