Баруун аймгуудад цас орж, зарим газраа салхины эрч чангарсан. Мөн зүүн болон төвийн аймгуудын нутгаар цасаар шуурч, хүйтэрсэн ч орон нутагг тайван байна гэсэн мэдээллийг ОБЕГ-т ирүүлжээ. Цас орж хүйтэрсэнтэй холбоотой зам даваа хаагдаж, онцгой нөхцөл байдал үүсч ямар нэгэн эрсдэл учраагүй байна. Гэхдээ ойрын хэд хоногтоо цаг агаар дулаарахгүй учраас малчид, тээвэрчид тайвширч болохгүй. Өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар цасаар шуурч, хүйтрэх төлөвтэй байгаа. Зарим үед салхины эрч 18- 20 метр секунд хүрч ширүүснэ гэсэн мэдээлэл бий. Тиймээс иргэд цасаар шуурч, хүйтэрсэн үед малаа гаргаж явахгүй байх, цаг агаарын мэдээллийг тогтмол авч анхаарал сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)