УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг томиллоо.
Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байсан Б.Болор Сангийн сайдаар томилогдсон тул тус байнгын хорооны даргыг томилох шаардлага гарсан. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс УИХ-ын гишүүн Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн юм.
Чуулганы хуралдааны үеэр нэр дэвшигчээс асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул УИХ-ын гишүүн Ч.Улааныг Төсвийн байнгын хорооны даргаар томилох санаал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь дэмжлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)