“Хөгжил-Ардчилал” ТББ-гаас цуврал болгон зохион байгуулж байгаа нээлттэй хэлэлцүүлгийн энэ удаагийн зочноор “Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо”-ны гүйцэтгэх захирал Марсел Beнхофен оролцож “Германы жижиг дунд үйлдвэрүүдийн дэлхийн зах зээл дээр гаргасан амжилтууд- Монголд ийм боломж би юу?” сэдвийн дор чөлөөт ярилцлага өрнүүллээ. Тэрээр хэлэхдээ ХБНГУ - ын дэд бүтэц сайн хөгжсөн учраас гадаад худалдаа явуулах өргөн боломжтой дээр төр засгаас ЖДҮ-д үзүүлдэг боломж бололцоо их байдгийг дурдсан юм. ЖДҮ гэдэг нь 20 саяас 1 тэрбум хүртэлх жилийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг хэлдэг бөгөөд энэхүү тодорхойлолт нь тухайн байгууллагын соёл, газар зүйн байрлалаас шалтгаалан өөр өөр байдгийг онцолж байсан юм. Дээрх тодорхойлолтоор ХБНГУ-д нийт 21000 ЖДҮ үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь нийт аж ахуйн нэгжийн ердөө 1,2 хувийг эзэлдэг ч, ХБНГУ-ын нийт зах зээл дээрх борлуулалтын орлогын 32.47 хувийг бүрдүүлдэг байна. ЖДҮ-д ажиллаж байгаа ажилчин, албан хаагчид германд нийт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн гуравны нэг мөн ДНБ-ны 30 гаран хувийг дан ганцаараа бүрдүүлж байгаа нь тун онцлог юм. Амжилтын гол шалтгаан нь үе залгамжилсан гэр бүл төвтөй удирдлагын систем, алсын хараа, хэтийн зорилго мөн удаан хугацааны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн гаргах бодлого юм. Шинэлэг санаа, бүтээлч чанар мөн инновацын төвшнөөрөө ХБНГУ дээгүүр ордог нь ЖДҮ-ийн урт хугацааны боловсон хүчин бэлтгэх бодлоготой холбоотой гэдгийг ч хэлсэн юм. Германы ЖДҮ-ийн бас нэг онцлог нь өөрийн хөрөнгөөр санхүүжилтээ шийдвэрлэхийг илүүд үздэг. Нийт ЖДҮ-ийн 53 хувь өөрсдийн хөрөнгөөр, 28 хувь банкны зээлээр санхүүжилтаа босгодог байна. Монголын хувьд ЖДҮ нь гэр бүлээрээ бизнес эрхэлдэг өөрсдийн үндсэн хөрөнгөөрөө тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг нь давуу тал бололвч импорт төвтэй эдийн засагт үзүүлэх аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл багатай нь суль тал нь болдог. Мөн дэд бүтэц сул, боловсон хүчний дутмаг байдлаас үүдэн ЖДҮ хөгжих боломж дутмаг байна. Тиймээс дэд бүтэцээ сайжруулах, банк болон аж ахуйн нэгжүүдийн уялдааг өргөтгөх , боловсон хүчний бэлгэл, ур чадварыг сайжруулах тал дээр анхаарах шаардлагтайг онцолсон юм.