УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд “Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн үзлээ. Санал хураалтад оролцсон нийт гишүүдийн 58.7 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн юм.
Үндсэн хуулийн цэц нь “УИХ-ын гишүүн нь сайд огцруулах асуудлыг санаачилж парламентаар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийг зөрчиж байна” гэж үзсэн юм.
Одоо УИХ-ын энэ дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ.
Т.Энхэлээ