“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” энэ сарын 16-нд Улаанбаатар хотноо болно.
Энэхүү чуулган Монголд анх удаа зохиогдож байгаагаараа онцлог төдийгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага. үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл бүхий өргөн цар хүрээг хамарч байгаа юм.
-“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015”
-“Аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлүүд”,
-“Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэл”,
-“Хуцалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжих нь: Хүндрэл ба боломж”,
-“Аж үйлдвэрийн салбарын технологи ба хүний нөөц”,
-“Аж үйлдвэрийн салбарг хөрөнгө оруулах бодомж” зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулна.
Чуулганы үеэр хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулгыг хийх бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрэхээр зорьж байгаа ажээ.