Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс жил бүр өөрийн гишүүн байгууллага болох аудитын компаниудын дунд спортын тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд XIV тэмцээн энэ сарын 10-11-ний өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байна. Тэмцээнд нийт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аудитын компаниудын 15 баг тамирчид ширээний теннис, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг 4 төрлөөр хурд, хүчээ сорин өрсөлдөх юм. “AUDIT CUP-2015” тэмцээнийг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт “БИ ДИ Ө - Аудит” ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Тэмцээн 2 өдөр үргэлжилэх бөгөөд түрүүлсэн баг шилжин явах цомын эзэн болно.