Нийслэлийн Нийтийн тээврийн газар болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр” компани хамтран мэдээлэл хийв.
Тэрээр “Бид тохиролцолд хүрсэн учраас ажилдаа гарахаар боллоо” гэсэн юм. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийн компаниуд өнөөдрөөс эхлэн хэвийн горимоор ажиллах болсныг мэдэгдлээ.
Тэд энэ сарын 7-ноос эхлэн олон нийтэд урьдчилан мэдэгдэлгүйгээр ажил хаялт зарлаж иргэдийг багагүй хохироосон.
Учир нь “Улаанбаатар смарт карт” компани орлогыг нь дутуу хуваарилж байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсон учраас санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл (2)