УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт хандан шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагадаа тэрбээр "Бүлгийнхээ гишүүн О.Баасанхүүгээр АН-ын бүлгийн нийт гишүүдээс уучлалт гуйлгахыг шаардаж байна. Ингэхдээ чуулганы хуралдаан дээр уучлалт гуйлгах ёстой" гэж бичжээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр АН-ын нийт гишүүдийг нэр хүндийг илт гутаан, доромжилсон учраас ийнхүү шаардлага хүлгүүлжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)