Олимпийн наадам, ДАШТ-ний хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Оюунболд агсны дурсгалд зориулсан тэмцээнийг түүний шавь, найз нөхөд нь санаачлан, МЧБХ, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, бөхийн “Хангай” клуб хамтран зохион байгуулахаар болжээ. Тэмцээн Сэлэнгэ аймгийн төвд аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд болно.
Энэхүү тэмцээн нь гавьяат тамирчин Д. Оюунболд агсны тив дэлхий, олимпийн дэвжээнд гаргасан амжилтыг алдаршуулж Гэрэлт хөшөөний нээлтийн ёслолд зориулж чөлөөт бөхийн шилдэг тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, залгамж халааг бэлтгэх, тэмцээний туршлага суулгах, дасгалжуулагчийн ур чадварыг үнэлэх зорилготой аж.
Тэмцээн эрэгтэй 57, 61, 65, 74 кг, эмэгтэй 53, 69 кг-ын жингүүдээр явагдах бөгөөд жингийн зөрүү хоёр кг байж болох бөгөөд тэмцээнд 1998 оноос өмнө төрсөн бөхчүүдийг оролцуулна. Тамирчдын жин үзэлт аравдугаар сарын 23-ны өдрийн 16:30-17:00 цагт болно.
Тус тэмцээний нэг онцлог нь жин тус бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Жин тус бүрийн шувтаргын барилдаанд шалгарсан хоёр дасгалжуулагч тус бүрийг 100.000 төгрөгөөр урамшуулна.
1. Нэгдүгээр байр 1.000.000 төгрөг
2. Хоёрдугаар байр 800.000 төгрөг
3. Гуравдугаар байр 500.000 төгрөг
4. Гуравдугаар байр 500.000 төгрөг
Сэтгэгдэл (2)