Улс орны хөгжил барилгын салбартай салшгүй холбоотой байдаг. Ялангуяа утаа аюулын харанга дэлдсэн манай улсын нийслэлийн хувьд барилгын салбарыг эрчимтэй хөгжүүлж байж л утааг Улаанбаатараас “үлдэн хөөхөөр” байгаа. Энэ хүрээнд тус салбар төрийн анхаарлын төвд уг нь байгаа. Гэсэн ч сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа энэ салбарт олон асуудал тулгарсаар байна. Тухайлбал, салбарын аюулгүй ажиллагааны стандарт зөрчигдсөнөөс осол аваар их гардаг, гадаад ажилчид хуульд заасан хязгаараас давсан, монгол ажилчдаас илүү цалинтай байдаг гээд тулгамдсан асуудал энэ салбарт цөөнгүй. Монголд ажиллаж буй гадаад иргэдийн дийлэнх нь барилгын салбарт ажилладаг бөгөөд тэдний олонхи нь БНХАУ-ын иргэд гэдэг статистик мэдээлэл ч байдаг. Энэ нь зарим газар гадаад ажилчдын тоог хязгаарласан хуулийн заалтыг зөрчиж байгаа. Тиймээс Монгол хүний төлөө, Хүн-Дээд үзэл баримтлалт Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) барилгын салбарын мэргэжилтнүүдтэй хамтарч ажиллахаар боллоо.Улс орны бүтээн байгуулалтыг цогцлоодог тус салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонсох бөгөөд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж болох талаар санал солилцсон юм. Барилгын салбарын мэргэжилтнүүд ч ХҮН намын Монгол хүнээ гэсэн бодлого зорилтыг дэмжин тус намын гишүүнээр элслээ. Тэд барилгын салбарын тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх арга замыг эрэлхийлж намын мөрийн хөтөлбөрт тусгах болно гэв.
Энэ үеэр тус намд элсэж буй барилын салбарын мэргэжилтнүүд сэтгэгдлээ хуваалцсан юм.
Цогбадрах: Хүний төлөө гэсэн зорилготой Хөдөлмөрийн үндэсний намд элсэж буйдаа баяртай байна. Барилгын салбарт тулгамдаж буй олон асуудалд мэргэжилтний үүднээс гар бие оролцож, гарц шийдлийг олох боломжтой болсондоо баярлаж байна.
Б.Хүрэлбаатар: Манай салбарт Монгол хүний үнэлэмж маш муу байна. Барилгад ажиллах хүчинг дотоодоос бус гаднаас бүрдүүлж байна. Хятад улсын иргэдийг ихээр оруулж ирж ажлуулж байгаа нь ажлын байрыг үгүй болгож байна. Монгол барилгачид барилгыг дэлхийн стандартад нийцсэн өндөр төвшинд барьж чадаж байгаа. Тиймээс Монгол барилгачдаа дэмжин ажиллах хэрэгтэй.
Д.Заяахүү: Барилгын салбарын эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд буурч байна. Барилгын материалын өртөг өндөр, хянах хууль шалгалт муугаас чанаргүй материалаар хурдан хугацаанд барилгыг барьж байна. Барилгын мэргэжилтнүүд бид үүний эсрэг байр суурьтай байна. Хүнээ гэсэн бодлого зорилготой Хөдөлмөрийн үндэсний нам (ХҮН) бид бүгд гишүүн болж буйдаа баяртай байна. Сонгуульд өрсөлдөж ялалт байгуулаарай гэж хүсэе.
Сэтгэгдэл (8)