2015.10.10, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28
НАМРЫН ДУНД ХӨХӨГЧИН ТАХИА САР
ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2015.10.10, Бямба гараг
Наран ургах шингэх: 07.25-18.26
Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Сансар
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насан бүтээл хийгээд хишиг даллага дуудуулах, өглөг өгөх, огторгуйн үүдийг сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, бурхны бясалгал хийгээд тарни тоолохуй, янаг амрагийг дуудан хураахуйд сайн. Бэрийн үйл үйлдэх, үнэт эдлэлийг гадагш өгөх, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах худалдан авахад муу. Зүүн нүд татвал жуулчин ирнэ, баруун татвал алдсан зүйлийг олно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэрүүл тэмцэл ирнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.