Өнгөрсөн шөнө буюу 10-наас 11-нд шилжих шөнө "Сандэй плаза" төвийн нэгдүгээр давхарын цахилгаан барааны тасагт гал гарсан тухай дуудлагыг ОБЕГ-т нэрээ хэлэхийг хүсээгүй иргэн мэдэгджээ.
Уг дуудлагыг мөрөөр "Онцгой байдлын дөрвөн ангийн 45 албан хаагч гал унтраах үйл ажиллагаанд оролцож галыг бүрэн унтраасан байна.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч 2 автомашин, нэмэлтээр мөн ангийн 2 дугаар тасгийн 6 албан хаагч 1 автомашин, авто механик шат, гэрэл холбооны автомашин 2, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах,аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч 2 автомашин, Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч 2 автомашин нийт 45 алба хаагч, 10 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллан унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоох ажиллагаа явагдаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)