Багануур хотын захирагчийн сонгууль энэ сарын 18-нд болох тов гарчээ.
Тус сонгуульд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Дүүргийн Сонгуулийн нэгдсэн хорооноос захирагчийн сонгуульд Н.Тавинбэх, Ш.Отгонбаяр, Д.Цогбаяр, Р.Ганбаатар нарын дөрвөн хүн өрсөлдөж байгааг зарласан.
Н.Тавинбэх “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бол Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмч харилцааны газрын даргаар ажиллаж байгаа юм. Харин Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хаших болсон байна.
Түүнчлэн Р.Ганбаатар нь Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн ажээ. Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа аж.
Сэтгэгдэл (4)