Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед улиран сонгогдох магадлал өндөр байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат унаж, Ш.Түвдэндорж гишүүн олонхын дэмжлэгийг хүлээсэн.
Гэвч тус намын бүлэг ХЗБХ-ны даргын асуудал маргаантай болсон гэж үзэж УИХ-ын чуулган дээр ажлын тав хоногийн завсарлага авсан билээ.
Угтаа даваа гарагт болсон АН-ын бүлгийн ээлжит хуралд 20 гишүүн оролцсоноос 10 гишүүний санал авч, олонхын дэмжлэг авч чадаагүй ч, бүлгээр дэмжигдсэн гэх УИХ-ын гишүүн Д.Ганбатын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан хэмээн хариуцлага тооцож, бүлгийн дэд даргын албанаас нь чөлөөлсөн аж.
УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүний үзэж буйгаар тодорхой мэдээлэлгүй хариуцлага тооцсон нь яарсан шийдвэр хэмээж, ирэх долоо хоногийн даваа гарагийн бүлгийн хурлаараа нухацтай ярилцаж шийдэхээр болсон байна.
Сэтгэгдэл (2)