Нээлтээ хийгээд удаагүй байгаа "VTV" телевиз Монголдоо хамгийн том шагналын сантай “Мастер тогооч” хоолны шоуг зохион байгуулах гэж байна. Тус шоунд хоол хийж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд ялагч нь 20 сая төгрөгийг бэлнээр нь авах юм. Нэвтрүүлгээр дотоодын хүнсний үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд тэднийг олон нийтэд сурталчлах зорилготой гэж зохион байгуулагчдын зүгээс хэлж байна. Тодруулбал, дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах аж.
Нэвтрүүлэгт оролцогчдыг "VTV" телевизийн байранд өдөр бүр ажлын цагаар бүртгэх юм байна. Дахин хэлэхэд, шоуны ялагч 20 сая төгрөг хожихоос гадна сар бүр 2 сая төгрөгний тогтмол цалинтай ажилтай болно. Мөн нэмээд ивээн тэтгэгчдийн олон төрлийн шагналыг авах аж.
Харин хоёрдугаар байрын эзэн гадаадын аль нэг оронд аялах эрхийн бичиг мөн ивээн тэтгэгчдийн шагналын эзэн болох юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)