Өнөөдөр дэлхийн Олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр. Тэгвэл энэ жил “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөлд хамрагдаж буй байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг сайжруулан түүнд хүүхэд хамгааллын асуудлыг тусган боловсруулахад Японы Хүүхдийг Ивээх Сангаас арга зүйн зөвлөгөө өгч дэмжин ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургуулилтыг холбогдох байгууллагууд болон тус сургуулийн хүүхдүүдийн оролцоотойгоор зохион байгуулахаар болсон байна.
Арга хэмжээ 10.00-13.00 цаг хүртэл үргэлжилэх аж. Цаашид гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг төсөл хэрэгжиж буй бүх байгууллагууд дээр зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.