Дөрөвхөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт, талийгаач охины хойд эх Г.Маралмаа нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон. Шүүх хурал 9 цаг үргэлжилсэний эцэст шүүх бүрэлдэхүүн Т.Цогтод 24 жил, Г.Маралмаад 24 жилийн хорих ял оноох шийдвэр гаргасан байдаг.
Тодруулбал, Т.Цогтын 5 жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан бол Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл өдгөө 9 сартай жирэмсэн Г.Маралмаа Нийслэлийн давж заалдах шүүхэд гомдол гаргасан талаар эх сурвалж мэдээллээ.
Учир нь түүний төрөх сүүлийн хугацаа энэ сарын 20-ний өдөр ч ялыг эдлүүлж, хүүхдийг нь хорих ангид хамт байлгаж байгаад 1 нас хүрэхээр нь асран хамгаалагч нарт нь өгөх шийдвэрийг шүүхээс гаргаад байгаа билээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)