Дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд бүр тодруулбал Дорноговь аймгийн нутаг дахь Мандах сумын төвөөс урагш 75 км-т, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км газарт орших Цагаан Суваргын зэс молибдены ордыг Монгол улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, Дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой орд гэж үзсэн байдаг. Тиймээс Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дахь Стратегийн ордуудын жагсаалтад албан ёсоор оруулсаныг та бүхэн мэдэж байгаа биз ээ.
Тэгвэл Цагаан суваргын ордын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсантай холбоотой Уул уурхайн сайд Р.Жигжид, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар 14.00 цагт Төрийн ордны А танхимд мэдээлэл хийхээр болсон байна.
Д.Дуулим