БНСУ-ын виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалд 3,5см х 4,5 см фото зураг зургаан хувь хэмээн заасан байдаг. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улс визийн зурагт стандарт тогтоосноо энэ сарын 11-нд мэдэгдсэн байна. Шинээр тогтоосон стандартын дагуу зургийн өргөн: 3.5 см. урт- 4.5 см, зурган доторх нүүрний хэмжээний өргөн-2.5 см, нүүрний хэмжээний урт 3.5 см, цагаан фонтой, хоёр чих, дух ил гарсан зураг байх гэнэ. Өөрөөр хэлбэл, гадаад паспортын зурагтай адилхан зураг байна гэжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)