Нийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобус гэнэт тоормослосноос болж, дотор нь зорчиж явсан хүн унаж гэмтжээ. Осол энэ сарын 10-нд гарсан бөгөөд хохирогч 70 настай эрэгтэй ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж эхэлсэн ч өчигдөр нас барсан талаар эх сурвалж мэдээллээ. Ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байтал хүнд гэмтсэний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэдсэн аж. Автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Толгойт-Ботаник чиглэлд явдаг /06-32/ УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобусыг Ц гэдэг хүн жолоодож явсан гэнэ. Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормослож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.
Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)