Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Шийртийн ам гэдэг газарт үйл ажиллагаа явуулдаг “Уян хүрд” ХХК-ийн гэрээт ажилтан 30 настай, М гэх залуу энэ сарын 10-нд уурхайн үйл ажиллагаанаас болж тогтсон хиймэл нуурыг “Ковш”-тойгоо гатлах гэж байгаад живжээ. Түүнийг тус аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч техник хэрэгсэлтэйгээр 30 гаруй цаг эрэн хайсны эцэст ням гаригийн 18.00 цагийн үед цогцсыг нь олжээ. Осол гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Архангай аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Нуруугүй дэнж” гэдэг газар иргэн 26 настай, эрэгтэй А гэгч нь тогтоол усанд унасан тухай дуудлагыг 2015.10.11-ний өдрийн 19:30 цагт онцгой байдлын гакарт өгсөн байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Д.Ундрах /24tsag.mn/