Вьетнам засварын газарт “Лексус-570” маркийн автомашинд хоёр хүн амиа алдсан хэрэг Чингэлтэй дүүргийн нутагт гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэгэн вьетнам авто засварын газарт машинаа засуулахаар өгснийг тэд засаж байсан аж. Гэвч хоёр иргэн машин дотроо угаартсан байдалтайгаар өглөө нь олджээ. Уг хэргийг өдгөө Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Хүйтний улирал эхлэхэд хүмүүс дулаан гаражиндаа машинаа асааж, халаахыг завдсанаас болж угаартаж нас барах тохиолдол цөөнгүй гардагийг албаныхан анхааруулж байна. Цаашлаад энэ амралтын өдрүүдэд л гэхэд 3 иргэн согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Д.Ундрах /24tsag.mn/