Хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар өнөөдөр Нийслэлийн цэрэг татлагын комиссын гишүүдийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцэв.
Уг хуралдаанаар хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг ажлын хэсгээс мэдэгдлээ. Мөн комиссын дарга нар зарлан дуудах хуудсыг тарааж дууссан, бэлэн байдал хангагдсан болохыг хэлсэн.
Цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэгт элсүүлэх ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу зохион явуулах аж. УИХ, орон нутгийн сонгууль ирэх жил болох учраас цэрэг татлагад ирэхдээ цахим үнэмлэхээ биедээ авч ирэхийг зохион байгуулах комиссоос анхаарууллаа.