Улаан загалмайн Олон Улсын холбооны Тайландын вант улсын Бангкок хот дахь бүс нутгийн төлөөлөгч нён Жон-Эрик Женсен, Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хот дахь Ажиллагааны газрын дарга Жина Волпин нар хамтаар 2015 оны 10.12-16 ны өдрүүдэд цагдаагийн байгууллагын алба хаагчдад "Цагдаагийн алба хаагчаас хүч хэрэглэх олон улсын стандарт" сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Энэ сургалтаар Улаанзагалмайн олон улсын байгууллагын үйл ажиллагаа, цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, цагдаагийн байгууллагад тулгарч байгаа асуудал, хязгаарлалтууд, цагдаагийн алба хаагчаас хүч хэрэглэх норм, стандарт /баривчлах, цагдан хорих, үзлэг, нэгжлэг хийх, галт зэвсэг ашиглах/ хамгаалалт, хүчирхийллийн нөхцөл байдлын үеийн менежмент, шийдвэр гаргах ажиллагаа, бэртэл гэмтлийн баллистик шинжилгээ зэрэг сэдвээр мэдээлэл өгч байгаа юм.
Сургалтанд Тусгай ажиллагааны газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах нэгж, дүүргүүд нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга ахлах мэргэжилтэн, хамгаалалтын 1, 2, 3-р хэлтсийн алба хаагч нар оролцож байна.