Намрын адаг улаан нохой сар
Харагчин гахай өдөр
Аргын тооллын: 2015.10.14, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.33-18.19
Үс засуулбал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хулгана, үхэр, луу, нохой, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох үйл, тарни тоолох, хатуу үйл, согтууг номхотгох үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл, гэрийн үйл хийгээд, угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх тэргүүтэнд сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, модон тээрэм босгох, хурал цуглаан хийх, амраг садан бололцох, эвсэж найрамдуулах үйлд муу. Замд гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Баруун чих хангинавал баясгалан болно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.