АН-ынхан халаа сэлгээ хийсээр байгаа энэ үед халаа сэлгээний асуудал даамжирсаар байгаа нь нууц биш.
Өнгөрсөн удаад Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнийг та бүхэн санаж байгаа биз ээ. Улмаар түүний оронд О.Ганбатыг буцаан томилсон ч тэрбээр халаа сэлгээ ширүүхэн хийснээс болж багагүй асуудал үүсэх бололтой.
Тодруулбал, ажлаа хүлээн аваад буй О.Ганбат өнгөрсөн даваа гаригаас эхлэн 40 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, халаа сэлгээгээ эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, тэрбээр Б.Цэнгэлийг дарга байх үед томилогдсон 40 гаруй байцаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байна. Тэгвэл О.Ганбат эдгээр байцаагчийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаанаа гаальд орохдоо шалгалт шүүлэг, сонгон шалгаруулалтад ороогүй гэж тайлбарласан аж. Харин чөлөөлөгдөөд буй байцаагч нар шүүхэд хандахаа мэдэгдсэн байна. Бид энэ асуудлаар эргэн мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (9)