Нийгмийн даатгалын ажилтнууд иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлд төлөх мөнгийг ямар ч хяналтгүйгээр зарцуулсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор НДЕГ-аас өчигдөр хариу тайлбар өгөв. Уг тайлбарт, "Манай салбарын хамт олон нэг жилд улсын төсөвт орлогын 1/4 хувьтай тэнцэх хэмжээний орлого бүрдүүлдэг. Үүнээс гадна мөн хэмжээний тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээг санхүүжүүлхээр ирсэн. Гэтэл сүүлийн үед нас барсан хүмуүсийг амьд хэмээн мөнгө авдаг хүмүүс байна гэсэн үндэслэлгүй мэдээлэл гарч байна. Нөгөө талаар энэ мэдээлэл нь нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчид хүргэх, нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэх ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй, 2013-2015 онд НДЕГ-ын даргын шийдвэрээр “Тэтгэврийн нэгдсэн хяналтыг сайжруулах" арга хэмжээг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг авсаар" гэжээ.
Дашрамд мэдээлхэд, нийгмийн даатгалын байгууллагын хяналт шалгалтаар 101 иргэн нийгмийн даатгалын сан болон нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр давхардуулан авч байсан зөрчлийг илрүүлж таслан зогсоожээ.
Сэтгэгдэл (2)