Өнөөдөр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон бусад албаныхан мэдээлэл хийхээр болжээ.
Аж үйлдвэрийн яамны гурван давхарын хурлын танхимд 12.00 цагаас болох энэхүү мэдээллээр энэ сарын 16-ны өдөр зохион байгуулах "Монголд үйлдвэрлэв" Аж үйлдвэрийн олон улсын форум, мөн энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах Монгол-Хятадын экспоны талаар мэдээлэл өгөх юм байна.
“Монголд үйлдвэрлэв аж үйлдвэрийн чуулган-2015” Монголд анх удаа зохиогдож байгаагаараа онцлог төдийгүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгчид, эдийн засагчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцох аж.
Чуулганы үеэр хөрөнгө оруулалтын төслүүдийн танилцуулгыг хийх бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлж, тодорхой шийдэлд хүрэхээр зорьж байгаа ажээ.
Харин “Монгол-Хятадын үйлдвэрлэгч, худалдаалагчдын экспо” үзэсгэлэн яармагийг ирэх сарын 23-27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөх хотод хамтран зохион байгуулахаар болсон юм. Үзэсгэлэн яармагт Хятадын талаас 49.000 м2 талбай, 70 сая юанийн санхүүжилт гаргаж, хоёр улсын үйлдвэрлэгч, худалдааны компанийн 10 мянга гаруй төлөөлөгчийг оролцуулахаар төлөвлөжээ. Цаашид үзэсгэлэн яармагийг хоёр жилд нэг удаа талууд ээлжлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж