АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр улс төрд өрнөж байгаа зарим үйл явдлын талаар ингэж ярилаа.
Тэрбээр “Ч.Сайханбилэг сайдыг огцруулахгүй. Манай нам улс орны эрх ашгийн төлөө Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллана. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг огцруулна гэдэг бол Монгол Улсын эрх ашигт харш юм. Ерөнхий сайд өөрөө хууль бус, огцрохоос гарцаагүй үйлдэл гаргаагүй л бол сонгууль хүртэл засгаа огцруулахгүй. Хэрэв огцруулбал валютын ханш өөрчлөгдөхөөс эхлээд олон сөрөг дагавар бий болно. Тиймээс засгийг тогтвортой ажиллуулах нь чухал. Иргэд улс төрийг, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг шаардаж байна. Тиймээс Үндсэн хуулийн зарим заалтыг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Ойрын хугацаанд улс төрийг тогтворжуулахын төлөө АН ажиллана. Түүнээс улстөржилт хаа сайгүй хангалттай байна. ҮЗХ-ны хуралдааны тов одоогоор тодорхой биш байна” гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)