БЗД-ийн нутаг ХСИС-ийн урд замд "Мазда Титан" маркийн авто машины жолооч И нь явган зорчигч 13 настай эмэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн байна.
Мөн БЗД-ийн нутаг "ДЮЦ" ХХК-ны "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Б нь зорчигч 02 настай эрэгтэй Э нарын 2 хүнийг унагаж гэмтээжээ.
Монгол улсад Холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён Иоахим Гаук, эрхэмсэг хатагтай Даниела Шадт нарын Монгол улсад хийх төрийн айлчлал 2015 оны 10 дугаар сарын 14-нөөс 16-ны хооронд хийгдэх гэж байна. Зочины айлчлалын үеэр Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбай, Чингисийн өргөн чөлөө зэрэг замуудын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлах тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн дээрх 2 өдрийн хугацаанд хувийн авто машинаас татгалзаж, нийтийн тээврийн хэрэгслийг сонгож хөдөлгөөнд оролцоно уу. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэн бусад замын хөдөлгөөнд оролцогч нартаа хүндэтгэлтэй хандана уу.
Д.Ундрах /24tsag.mn/