Хотын төвлөрлийг багасгаж, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд ил задгай авто машины худалдаа эрхэлдэг захуудыг "Авто худалдааны цогцолбор" руу нүүлгэх асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Уг ажлын хүрээнд нийслэлд зориулалтын бус газарт автомашин худалдаалж байгаа 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аравдугаар сарын 1-ний дотор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах "Авто худалдааны цогцолбор"-руу нүүхийг үүрэг болгосон шаардах бичиг хүргүүлсэн. Гэвч худалдаа эрхлэгчид тус газар руу нүүх боломжгүй хэмээгээд суулт хүртэл зарлах болсноо мэдэгдээд байгаа билээ. Авто худалдааны төвийг нүүлгэх асуудлаарх албаны болон худалдаа эрхлэгчдийн байр суурийг 24 VS 24 буландаа онцолж байна.
Сэтгэгдэл (18)