Хонь - (3/21-4/19)
Амьдрал таны эрч хүчийг сорж байгаа мэт хониныхонд бодогдоно. Энэ нь түр зуурын үе бөгөөд удахгүй арилна. Гэртээ том зүйл худалдаж авахаа түр хойшлуул. Тавилгынхаа хэлбэр загвар, өнгө, зохимж, хэмжээг нь та тааруулаагүй байж магад. Дэлгүүрт сайхан харагдсан зүйлс гэр оронд тань, байрлуулахыг хүссэн хэсэгт тань тийм ч сайхан зохицохгүй байж мэднэ. Өөрийн хүсэж сонирхож байгааг болон хайртай хүмүүсийнхээ хүсэл сонирхлыг тэнцвэржүүлэхэд хэдэн өдрийг зарцуул. Та ганцаараа амьдардаг бол тэжээвэр амьтантай бол.
Үхэр - (4/20-5/20)
Ёс зүйг ухамсарлах, эргэлзээгээ даван туулах, сэтгэл санааны байдлыг олоход тохиромжтой өдөр. Таны хичээл зүтгэл, ажилдаа үнэнч ханддаг зан, авьяас чадвар үр өгөөжөө хайрлана. Өсөн нэмэгдэж байгаа амьдралын эрч хүч, бүтээлч чадамж тань таныг өөрийгөө илэрхийлэн харуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэр бүлээс гадуурх харилцаа эсвэл эрх чөлөө өөд тэмүүлсэн байдал дотны хүнээсээ харьцаагаа таслахад хүргэж магадгүй.
Ихэр - (5/21-6/21)
Хариуцлага болон бусад асуудлуудаас хөндийрөхийг битгий оролд. Бурхан шүтдэг хүмүүс сэтгэлийн тэвчээртэй байдаг. Үүргээ биелүүлж xэрүүл маргаанаас зайлсхийж сайн уур амьсгал бий болгоно. Хамаатан садантайгаа элэгсэг харьцсанаар та бүхний харьцах харьцаанд магадгүй эерэг байдал үүсч бие биеэ ойлгох болно. Харин өдрийн хоёр дахь хагаст ямар нэгэн ажил хэргийн уулзалтаас зайлсхийх хэрэгтэй.
Мэлхий - (6/22-7/22)
Ажил, хувийн амьдралд гэнэтийн таатай үйл явдлууд тохиолдох магадлалтай. Та өөрийн ололт амжилтаараа бахархана. Турах арга хэмжээ авахад таатай. Хэтэрхий хичээл зүтгэл бүү гарга. Ганцаар байж шинэ төрлийн үйл ажиллагаанд шилжих тухайгаа бодох, аж амьдралаа эрэгцүүлэхэд тохиромжтой. Мөн гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах, кино үзэх зэргээр цагийг хөгжилтэй, идэвхтэй өнгөрүүлээрэй. Хоолны хатуу дэглэм танд хэрэггүй. Амин дэм, ногоо, жимс ихээр хэрэглэ.
Арслан - (7/23-8/22)
Хувийн амьдрал өнөөдөр тийм ч таатай байхгүй. Гэр оронтой холбоотой хүндрэл бэрхшээлүүд дүүрэн байна. Мөн хүүхдүүдтэй холбоотой асуудлууд ч таны санааг зовооно. Тэдний хүмүүжилд өрхийн төсвийн ихээхэн хэсэг нь зарцуулагдана. Таны хүүхдүүд хамгийн муу нь биш тул тэдэнд хэтэрхий өндөр шаардлага бүү тавь. Тэдний сургалтад мөнгө хөрөнгө бүү хайрла.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр зарим асуудлуудыг дараа гэж хойш тавих хүсэл төрнө. Бүү хойш тавь. Ажил хэргээ дуустал нь хийх нь өлзийтэй. Хувийн амьдралд тань тэмцэлдэхэд маш хэцүү, хүчтэй мэдрэмж таныг эзэмдэх болно. Харин та үдээс хойш эрч хүчтэй байж, санасан зүйлээ эхлүүлэх хэрэгтэй.
Жинлүүр - (9/23-10/22)
Өнөөдөр та гэр бүлийн асуудал зөрчлүүдийг хэтрүүлэх хандлагатай байна. Хэрвээ эргэн тойрныхонтойгоо харьцахад ээдрээтэй болсон бол сэтгэлээр бүү уна. Удахгүй та бүгдийн шалтгааныг ойлгож, бүх зүйлийг эерэгээр шийдэж чадна. Газарт оюун бодлоороо хөвж ихэмсэг байдлаар турхирах, цочроох, сээтэн хаяж сэтгэл санаагаа баясгаж мөн нуух өдөр. Өөртэйгөө ажиллаж, хэрэггүй бүх зүйлсийг толгойноосоо авч хая.
Хилэнц - (10/23-11/21)
Та ичэмхий бүрэг байсан ч хайр дурлалаас хол хөндий байж чадахгүй. Хэдийгээр гадаа хүйтний эрч чангарч байгаа хэдий ч танд халуун дулаан хайр удахгүй ирнэ гэдэгт итгэ. Өнөөдрийг анд нөхдийнхөө дунд өнгөрөөвөл эерэг сэтгэгдэл хуримтлуулахаас гадна авьяас чадвараа ч гайхуулж чадна. Амьдралын учир утгын тухай эргэцүүлж тунгаах цаг ирлээ. Сонирхолтой ажлаа хийж, сэтгэлийн хатан зориг гаргасны ачаар амжилтанд хүрэх замд таарах бүх саад бэрхшээлийг даван туулна.
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр зөн билэг таныг хуурна. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлж хувийн харилцаанд үүсч буй бэрхшээлүүдийг мэдэхгүй өнгөрөөнө. Сэтгэл санаа тогтворгүй болж баярлах гуниглах хосолно. Хуримтлагдсан ажил хэргээ дуусгахыг хичээ. Хэрэггүй эд зүйлс болон санаа бодлоосоо ангижар. Цагийг ганцаар бүү өнгөрүүл. Хуучин анд нөхдүүд сайн танилуудтайгаа уулз. Хэрвээ тэднийгээ гомдоосон бол уучлал гуйж, гэмээ цайруулахад тохиромжтой үе.
Матар - (12/22-1/19)
Гэр бүлд амар амгалан ноёлно. Хосууд харцаараа ойлголцоно. Хүүхдүүдийнхээ бүхий л нууцыг хуваалцаж, тэдэнд ухаалаг зөвлөгөө өгч чадна. Хайртай хүмүүстээ итгэ. Тэд таныг мөрөөдлөө биелүүлэхэд туслана. Матарнууд гадаадын фирмтэй ашигтай гэрээ байгуулах боломжтой байна. Танд урьд нь боломж олон тохиолдож байсан. Харин танд одоо гарч ирсэн боломжуудаас ашигтай сонголт хийх нь тийм ч хэцүү биш байна.
Бумба - (1/20-2/18)
Хоёрдмол өдөр. Сайнаар бодоход Хумхынхан зорилгодоо хүрэхийн тулд бүх боломжийг дээд зэргийн үр ашигтайгаар ашиглаж чадна. Муугаар бодоход муу зөвлөгчид итгэж амжилтанд хүрэх бүх найдвараа өөрөө нураана. Ямар нэгэн чухал асуудлуудыг бусдад бүү найд. Та өөртөө эзэн тул бүхнийг шийдэж үр дүнгийх нь төлөө бүрэн хариуцлага хүлээдэг.
Загас - (2/19-3/20)
Олонх нь амьдралаа эрс өөрчлөх босгон дээр зогсож байна. Турш, хай, судал. Дотны хайртай хүмүүсийн харьцаа болон амьдралаас таашаал ав. Аз таны талд байна. Эрсдэлтэй алхам хийхээс бүү ай.