Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн нутаг дахь Айрхан нуурт ачааны машин осолджээ. Нутгийн иргэд нуурын мөсөн дээр машинаа зогсоогоод хужир ачиж байтал мөс цөмөрсөн гэнэ. Энэ тухай дуудлага 20-ны 15.00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирснээр долоон хүнтэй баг илгээсэн аж. Онцгой байдлынхан 21-ний 07.00 цагт аврах ажиллагаагаа эхэлж, өдөржин ажилласан ч машиныг гаргаж чадалгүй 20 цаг хүргэж, харанхуй болсон байна. Аврах ажиллагааг өчигдөр өглөө үргэлжлүүлжээ.
Сэтгэгдэл (2)