Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум 2015 онд “Архигүй жишиг сум” болох зорилгоор “Архигүй Тосонцэнгэл” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Сүүн тахилт” төрийн бус байгууллага иргэдэд архинаас татгалзах сургалт явуулан, хамруулсан хүмүүсийнхээ 52-ыг нь хорт зуршлаас нь салгасан байна. Мөн "Түм путина" эмнэлэг дээр явуулсан сургалтад суусан хумүүсийн долоо нь архинаас татгалзсан бол ямар нэг сургалтад хамрагдаагүй 13 хүн сайн дураараа гашуун уснаас татгалзсан гэнэ. Үүний зэрэгцээ тус сумынхан аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойг согтууруулах ундаагүй тэмдэглэдэг болоод байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)