ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг 2 сараар сунгалаа. Уг асуудлыг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шүүгч н.Олзод дээрх шийдвэрийг гаргасан байна.
Ингэснээр тэрбээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжлүүлэн 60 хоног хоригдох юм. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл хугацааг дахин сунгах боломжтой. Г.Ганчимэгийг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Гэвч өнөөдрийг хүртэл АТГ-аас уг асуудлаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа юм. Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Тодруулбал, түүнийг авилга хээл хахууль авсан хэрэгт буруутган АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Г.Шийлэгдамба сайд ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлсэн. Улмаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөн түүний оронд түр орлон гүйцэтгэгчээр Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилоод байгаа билээ.
Сэтгэгдэл (7)