Зуурдаар таалал төгссөн сэтгүүлч Лунтангийн Болормаагийн дурсгалыг хүндэтгэл, зул өргөх ёслол үйлдлээ. Сэтгүүлчтэй хамтран ажиллаж байсан уул уурхайн салбарынхан болон мэргэжил нэгт нөхөд нь ёслолд оролцов. Монголын бизнес консул, Уул уурхайн ассоциаци, Нийтлэлчдийн клубын төлөөлөл зул өргөн, түүнийг хүндэтгэн дурслаа.