Нурууны бүх төрлийн өвчнийг Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэгт нарийн оношилж, эмчилдэг боллоо. Тодруулбал, тус эмнэлэг нурууны өвчнийг мэдрэлийн эсийн ёзоорын түвшин хүртэл эмчилдэг дэвшилтэт технологи бүхий Японы алдартай брэндийн “Ультралайн” аппаратыг Монголд анх удаа нэвтрүүлсэн байна.
ISO стандартын гэрчилгээтэй энэхүү аппаратыг тус эмнэлэг эмчилгээ, үйлчилгээндээ нэвтрүүлснээр нуруу нугасны өвчнийг мэсгүйгээр эмчлэх боломж бүрдэж буй юм. Ультралайн аппаратны эмчилгээг зохион бүтээгч, сургагч багш-Ямасаки Масафүмигийн төхөөрөмжийг Монгол Японы хамтарсан Улаанбаатар мед эмнэлэгт өнөөдөр танилцууллаа. Хүзүүний нэгдүгээр нугаламаас ахар сүүл хүртэл хүний биеийн арьсны дулаанаар эмчилдэгээрээ тус аппарат нь давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Тус аппарат нь нөхөн сэргээх эмчилгээний аргачлалд цоо шинэ хувьсал хийсэн технологи аж. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэг дээр япон сургагч багш Ультралайн аппаратаар оношилгоо, эмчилгээг хийж байна. Түүнчлэн энэ сарыг дуустал Компьютерт томографийн тодосгогчтой шинжилгээ 350.000-280.000, тодосгогчгүй шинжилгээ 150.000-100.000 төгрөг болж хямдарчээ.
Хүмүүсийн дунд ууц нуруу, хүзүүгээр хөшдөг зовиур элбэг байдаг. Энэ нь сарын дотор бий болчихдог өвчин биш юм. Амьдралын туршид хуримтлагдаж явсаар эмчилгээ хийлгэхэд хүрдэг. Япон улсын Ультралайн төхөөрөмж нь бага насны хүүхдээс эхлээд бүх насныханд эмчилгээ хийдэгээрээ онцлогтой. Эрүүл байхын гол үндэс нь хөл, гар, нүд, хүзүү бүгд тэгш хэмд байх ёстой. Харин Ультралайн төхөөрөмж биеийн тэгш хэмийг бий болгохын зэрэгцээ хуримтлагдсан өвчлөлийг мэсгүйгээр богино хугацаанд эмчилдэг. Өөрөөр хэлбэл цахилгаан соронзон давтамжаар мэдрэлийн эд, эсийг сэргээнэ. Энэ төхөөрөмжөөр зөвхөн нуруу нугасны өвчлөл гэлтгүй ясны хугарал биед үүссэн шархыг эмчлэх боломжтой. Дэлхий нийтэд өргөн хэрэглэж буй орчин үеийн эмчилгээний аргыг мэсгүйгээр эмчлэх боломжийг Улаанбаатар мед эмнэлэг бүрдүүллээ хэмээн Ультралайн аппаратны эмчилгээг зохион бүтээгч, сургагч багш-Ямасаки Масафүми онцлов.
Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлэг Японд эмч нараа сургаж дадлагжуулсан бөгөөд Японы эмнэлгийн стандартыг мөрдөн ажилладаг байна.
“Улаанбаатар мед” нэгдсэн эмнэлэгийн Мэдрэлийн эмч Б.Зулчимэг ярихдаа, “Нурууны суулт болон мэдрэлийн суулттай хүмүүс олширлоо. Энэ бүхэн амьдралын буруу, хэв маягаас үүдэлтэй бөгөөд ширээний ард бөгтийж удаан суухаас үүсдэг. Өөрөөр хэлбэл нуруунд цүлхийлт үүсгэн мэдрэлийн эсийг дарж, хүзүүнд өөрчлөлт оруулна гэсэн үг. “Ультралайн” төхөөрөмж хагалгаа хийхгүйгээр юунаас үүдэлтэйг нь гарган нурууны муруйлтыг эмчлэх давуу талтай. Уг аппаратад долоо хоногт нэг удаа, сард дөрвөн удаа орох ёстой. Курс эмчилгээ нь 12 удаа байдаг. Эмчилгээнд орохын өмнө өвчтөний хүзүүний дөрвөн байрлалд, нурууны хоёр хэсэгт зураг авдаг. Эмчилгээндээ явсны дараа дахиж зураг авч өмнөх зурагтай нь харьцуулж дүгнэлт гаргадагаараа онцлогтой юм.Өвчтөнд эмчилгээ эхэлсэн өдрөөс эхлэн зөв суух, дэглэм барих, ямар дасгал хийх вэ гэдэг талаар зөвлөгөө өгдөг. Манай эмнэлгийн эл аппаратаар эмчлүүлсэн 10 хүн бүрэн эдгэрээд байна” гэв.
Ультралайн аппаратаар эмчлүүлж буй иргэд ийнхүү ярьж байна.
Ж. Болд /Баянгол дүүргийн иргэн/
-Би анх энд ирэхдээ баруун гараа мөрнөөс дээш өргөж чадахгүй, дагз руу дүүрч өвддөг зовиуртай байсан. Шилэн хүзүү хөшөөд 5 жил болж байна. Өвчин намдаах эм уусан ч гарын бадайралт зүгээр болдоггүй. Ультралайн аппаратанд 12 удаа ороход толгой өвдөж, хүзүүний хөшингө зүгээр болж, баруун гараа мөрнөөс дээш өргөдөг болсондоо баяртай байна.
Х.Батбаатар /СХД-ийн иргэн/
-8 жилийн өмнө нуруугаар өвдөж эхэлсэн. Өвдсөн үед физик эмчилгээ, эмийн эмчилгээ хийлгэдэг байсан. Тухайн үедээ өвдөлт гайгүй болоод буцаад өвддөг байв. Би “UB-MED” эмнэлэгт нуруугаар хатгуулж, хүзүү хөшин зүүн хөл, 2 гар бадайрдаг зовиуртай ирсэн. Харин ультралайн аппаратад 7 удаа орсны дараа хүзүү хөшиж, 2 гар бадайрах, зүүн хөлний өвдөлт зүгээр болсон.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)