Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10.00 цагт: БСШУЯ-ны дэргэдэх Палеонтологи, археологийн музейн шинэчлэл төслийн нэгж, Францын элчин сайдын яам, Монгол Францын төвтэй хамтран Монголын Үндэсний музейн Эртний Монголын түүхийн танхимд Франц орны музейн туршлагыг Улаанбаатар хотын музейнүүдтэй хуваалцах сургалт семинарыг зохион байгуулах гэж байна.
11.00 цагт: Нийслэлийн шилдэг хамтарсан баг шалгаруулах "Центавр" ур чадварын тэмцээн Нийслэлийн Иргэний Танхимд болно.
12.00 цагт: Монгол орноо баруун, зүүн хэсэгт хуваан 2 удаагийн аяллаар 11200 км зам туулан эх орноо бүтэн тойрч, 136 өдрийн турш 5000 орчим км зам туулан Улаанбаатар хотын ойролцоо ирсэн МЗХ-ны дэргэдэх “Залуу дугуйчин” клубын гишүүн, дугуйчин Чимэдсэнгийн Мөнгөндалайг угтан авах үйл ажиллагаа Монголын Залуучуудын Холбооны байранд болно.
14.00 цагт: Гадаад хэргийн яамны ээлжит "Хэвлэл мэдээллийн цаг" мэдээллийн арга хэмжээ тус яамны "Зөвшилцөл" танхимд болно.