Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулинд хар тамхины хэргийг оруулсан, оруулаагүй гэх зөрүүтэй мэдээлэл байгаа юм. Хар тамхины хэргээр яллагдсан бол өршөөлийн хуульд хамрагдах ёсгүй гэсэн ойлголт олны дунд байгаа ч зарим нэгэн хар тамхины хэргээр ял эдэлж байсан этгээдүүдэд хууль үйлчилж, наранд гарсан хүмүүс байна. Эл талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хар тамхины хэргийн тухайд зарим зүйл заалт нь хамрагдсан. Зарим нь хамрагдаагүй гэсэн үг. Хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй нь хамаарахгүй бусад нь хамаарна” гэж хэлсэн юм. Тэгвэл хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамрагдах гурван шатны шүүхээс 18 жилийн хорих ял сонссон Филлиппин улсын иргэн Эвенгли Преслит Бендо гэгч эмэгтэй өршөөлийн тухай хуулинд хамрагдаж, нутаг буцжээ. Түүний хувьд өнгөрсөн 2013 онд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд буухдаа гар тээшиндээ 4,5 гр хар тамхи нууж нэвтрүүлэх гэж байгаад хуулийнханд баригдсан билээ. Түүнтэй хамт Монгол Улсын иргэн Э.Алтанзул гэгч эмэгтэй хамт шүүгдэж мөн 10 гаруй жилийн ял сонссон бол бөгөөд түүнд Өршөөлийн тухай хууль үйлчлээгүй ажээ.
О.Сайхан
Сэтгэгдэл (2)