Гаалийн Ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдсэн хэрэгт шалгагдаж эхэлжээ. Тэрбээр шалгагдаж эхлэхээсээ өмнө Замын-Үүд дэх Гаалийн газрын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд энд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн талаар эх сурвалж хэллээ.
Ч.Насанбаттай хамт түүний удирдлаганд ажиллаж байсан дөрвөн байцаагчийг шалгаж байгаа аж. Тэдний хувьд даргынхаа үүрэг даалгавраар ажлаа явуулсан гэж мэдүүлээд байгаа гэнэ.
Өдгөө тэднийг нийслэлд авчирж саатуулаад байгаа аж.
Ч.Насанбат гэгчийн хувьд Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын ойрынх нь хүн гэнэ.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (3)