Улаанбаатар
Өнөөдөр / 2015.08.29
23
Өдөртөө
10
Шөнөдөө

”Алтан тариа” компани гурил үйлдвэрлэх нөөцгүй болжээ

2012 оны 6 сарын 8
c1c69a82cd88cd1dbig   Ойрын үед махны үнэ бага багаар өсөхийн зэрэгцээ зарим гурилын үйлдвэрүүдэд хомсдол үүсч эхлээд байна. "Алтан тариа", "Улаан баатар гурил" зэрэг компаниудын улаан буудайн нөөц шавхагдсан тул үйлдвэрлэлт нь зогссон тухай эх сурвалж мэдээлжээ. Тиймээс зарим худалдааны төвүүдэд 10 кг-ийн савалгаатай болон дээд сортын гурил тасарсан байна. "Алтан тариа" компаний маркетингийн менежерийн нэгэн өдөр тутмын сонинд өгсөн тодруулгад "Манай үйлдвэрт одоогоор ямар ч гурил байхгүй. Хэзээ буудаатай болно тэр үед үйлдвэрлэлтээ үргэлжлүүлнэ. Зах зээлд гурилын нөөц ямар байгааг сайн мэдэхгүй байна" гэжээ. Ийм шалтгаанаар Монголын гурилын зах зээлийн ихэнхи хувийг хангадаг үйлдвэрүүд гурилын нөөцгүй болжээ. "Алтан тариа" компани 6-р сарын 20 хүртэл гурил үйлдвэрлэхгүй байх гэж гурил борлуулагчид нь хэлж байгаа аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан