Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 24-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 4065, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 121, зөрчлийн 1020, Зам тээврийн ослын 442, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 83 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
БГД-ийн 18-р хороо “Амоrе” зочид буудлын орчим 11-р сарын 23-ны 01:30 цагийн орчим цагдаагийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад зугтаж явсан сэжигтэй этгээдийг саатуулан шалгахад, Булган аймгийн харъяат 21 настай эрэгтэй А -г Орхон аймгийн харьяат 19 настай эрэгтэй Б гэгч согтуурсан үедээ бусадтай бүлэглэн зодож, “Nokia-1110” гар утас, 33.000 төгрөгийг дээрэмдснийг илрүүлэн БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим