ХУД-ийн 3-р хороо “11-р сарын 23-ны 09:15-д “ТЭЦ-3”-ын уулзвар дээр хөдөлгөөнд оролцоод явж байхад “Kia Lotz” автомашины жолооч СХД-ийн 7-р хороонд суух 46 настай эрэгтэй Л гэгч зам чөлөөлсөнгүй гэж “Тоyота camry” автомашины зүүн талын толийг гараараа цохиж хугалсан” гэж ХУД-ийн 15-р хороонд суух 20 настай эрэгтэй Б өргөдөл гаргаж ирснийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
Мөн ЧД-ийн 19-р хороо Тахилтын зам дээр цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийж байхдаа “Daihatsu Hijet” автомашиныг зогсоож шалгахад, Орхон аймаг Баян-Өндөр сумын 11-р багт оршин суух 25 настай эмэгтэй Ж нь гарал үүслийн бичиггүй 50 шуудай хуурай мод авч явсан хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)