Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд ахуйн гал түймрийн дуудлага ихэсчээ.
Нийслэлийн Онцгой байддын газар 19 дууддага хүлээн авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт аж. 2015 он гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийслэлд 3200 гаруй удаа гал түймэр гарч, 30 хүн амиа алдаж, 28 хүн түлэгджээ. Нас барсан хүмүүсийн ес нь хүүхэд. Харин улсын хэмжээнд ахуйн гал түймрийн улмаас 50 хүн нас барсан байна.
Гэр хорооллын айлуудад гал түймэр гарах нь их байна. Тиймээс зуух, пийшингийн янданг байшингийн дээврээс 50 см өндөрт, 20-25 см радиус бүхий төмрөөр тааз, тоононд бэхлэх ёстой гэнэ.
Д.Дуулим