МАХН-ын Ерөнхий нарийг бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр цагдан хориод байгаа энэ цаг үед МАХН их л бужигнаантай байгаа сурагтай.
Тухайлбал, намын гишүүн О.Баасанхүүгээс бүлгийн даргаа өөрчлөх албан шаардлагыг МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлж байгаа сурагтай. Магадгүй энэ шаардлагыг хүлээж авахгүй бол
О.Баасанхүү бүлгээсээ гарах бололтой.
Мөн өнгөрсөн удаад МАХН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга Г.Шийлэгдамбыг эргэж чадахгүй байгаа. Ар гэрийнхнийг нь ч уулзуулаагүй гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн.
Тэгвэл өнөөдөр О.Баасанхүү Г.Шийлэгдамбыг очиж эргэх зөвшөөрөл аваад явж байгаа сурагтай.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)