Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд нэгэн сэрэмжлүүлэгийг хүргэж байна. Учир нь шинэ жил ойртож байгаа энэ үед иргэд болон байгууллагууд шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ баталгаагүй хүнс болон хуурамч архи дарс баяртаа хэрэглэж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг байна. Тиймээс иргэдийг хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг анхааруулж байна.
Уг нь хойд хөршөөс албан ёсны эрхтэй ААН-үүд хүнсний бүтээгдэхүүнээ импортолдог. Тэдний оруулж ирж байгаа архи нь цаанаасаа баталгаажилттай, манайд ирээд бас давхар хяналтаар ордог юм байна. Харин хувь хүмүүс хувийн хэрэгцээндээ гээд хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг мэдэхгүй оруулж ирээд зараад байдаг нь асуудал дагуулдаг гэнэ.
Тэгэхээр хүмүүс аль болох баталгаат бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас аваарай гэж анхааруулж байна. Жишээлбэл, Kрасноярскт хуурамч архинд хордож үхэх байдал огцом нэмэгдэж шуурхай арга хэмжээ авч байгаа гэнэ. Эдгээр архи Эрхүү, Улаан-Үд хавиар их тархсан. Виски, коньяк, мөн алдартай брэндын хуурамч архийг хямд учир манайхан худалдаж авчирдаг. Тиймээс шинэ жил ойртож байгаа үед хаана хаанаа анхааралтай байх зүйтэй ажээ.
Д.Ундрах /24tsag.mn/